Green world : Асар их тонустай, зулбах магадлалтай ээжүүддээ

Асар их тонустай, зулбах магадлалтай ээжүүддээ

Сайн байцгаана уу. 

Би хоёрдахь хүүхдээ төрүүлэх гээд тээж байгаа, одоо хоёрдахь гурван сардаа орсон.

Хүүхдээ олсоны дараа эход ч харагдахгүй жижигхэн байхдаа хүүхэд маань зулбахыг завдаж, цус гарч, бор өнгөтэй жигтэйхэн сонин юм гарч сандаргаад.

Гэртээ олон хоног хөлөө өргөж хэвтлээ.

Оочер дараалал, хүнд суртал ихтэй учраас зулбах гэж сандарч байсан үедээ эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт  л үзүүлж байсан.

Тэр болгонд хүүхэд маань жижигхэн байснаас ч тэр үү, эмч маань зулбах магадлалыг улам нэмэгдүүлдэг үтрээний эхогоор намайг байнга үзэж байлаа.

Бичиж өгсөн эмийг нь уугаад хэвтээд байгаа хэрнээ огт дээрдэхгүй, бор юм, хааяадаа цус гарсаар байлаа.

Туршлагатай ээжүүд, жирэмсэн эхчүүд энэ тохиолдолд хүүхдээ хөдөлгөөнд ортол хөлөө өргөж хэвтдэг, нэг ёсондоо хэвтрийн дэглэм барина гэж зөвлөж байлаа.

Ажил төрөл, мөнгө төгрөг гээд санаа зовох зүйл их байхад хэвтээд байх боломжгүй. Тэгээд л би  өмнөх хүүхдээ тээж байхад алхаж чадахгүй болтол сав базалж чангардаг байсныг гэнэт санаад, яаж зүгээр болгосноо ч санасан юм. БЗД-ийн хяналтын маань эмч надад магни б 6-г өндөр тунгаар уулгаж байсан. Нэг хэсэг бүр хоёрыг давхарлаж уудаг байснаа саналаа.

Тэгээд л магни б 6 гэдэг эмээ санаад эмчдээ хэлэлгүйгээр өдөрт хоёроор ууж эхэлсэн. 10 хоноход юун доошоо юм гарах, хатгаж, базалж өвдөхөө болиод ажилдаа эргээд орсон доо.

Надтай адил байдалд орсон тохиолдолд тонустай гэж байвал эмчээсээ магни б 6 уувал ямар вэ гэж асуугаарай. Манай хувийн эмнэлгийн эмч надад нэг ширхэг нь 1900 төгрөг гэдэг дюпастон гэдэг эмийг өдөрт 3 уухаар бичиж өгч байсан. Тэр эм зулбалтаас сэргийлдэг сайн л гэсэн. Гэхдээ тус болоогүй.

Тэр эмч байна магни эхэс шохойжуулдаг гэж хэлэх шиг болсныг санаж байна. Жирэмсний бага сартай, бага хоногтой үед аюултай байж болох л юм. Гэхдээ магни б 6 булчин сайн сулладаг, сэтгэл санааг өргөж өгдөг болохоор надад сайн тохирсон байж магадгүй.

Хүүхэд нь зулбах гээд доошоо элдэв юм гарч байгаа тохиолдолд ээжүүд та нар минь хэзээ ч битгий ажилдаа санаа зовоорой. Ажил дээр чинь чамтай адил жирэмсэн хүн байгаад хүндрэлгүй эрүүл сайхан байгаа бол сайн л хэрэг. Тэр хүн ажлаа хийгээд болж байхад би хийх ёстой гэж өөртөө битгий дарамт үзүүлээрэй. Хүн бүрийн бие өөр. Жирэмслэлт бүр ялгаатай, дахин давтагдашгүй. Зөвхөн өөрийгөө, төрөх хүүхдээ бодож, хамгийн сайн сайхан бүхнийг хийгээрэй. Ажил төрөл хэзээд олдоно, хүүхдэд чинь ямар нэгэн муу юм боллоо гэхэд танай байгууллага ганц эвий гэхгүй, хүүхдээ алдах хүртлээ ажлаа хичээж хйиснийг чинь үнэлэхгүй, үнэлсэн байлаа ч тэр хүүхэд чинь эргэж ирэхгүй гэдгийг санаж биеэ энхрийлээрэй.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин

Ус сайн ууж байгаарай. Тонуснаас сэргийлдэг гэсэн шүү

Фиона

баярлалаа уугаад л байгаа шүү. ээжүүд бас анхаараарай.

Зочин

sain u? bi odoo 6 doloo honog orchimtoi jiremsen, getel bor yum baga hemjeegeer garaad bna, bas gadaad bgaa bolohoor emchid uzuuleh dugaaraa huleegeed yu hiihee medehgui bj bna,ooroo medeed folic bas B6 awaad uuchihaj boloh u?

zochindoo (зочин)

ene talaar medeelel oloh ih amar bolson shuu, facebookt mommy central terguutei olon group bgaa tend negdej myanga myangan eejuudtei taniltsaj sanal bodol, medeellee soliltsoj bgaarai

anja (зочин)

Snu nadad tuslaach odoo bi 6 doloo honogtoi tonustai gd magni b6 dupaston gd emnvvdig odrin 2r uuj bga getel hd honogin omno jaahan tsus garad emnelegt ochij vzvvltel emchilgege vrgeljlvvled sn hewt gsn ternes hoish odor bolgon jahan bor hvren zvil garad bh ym yunih ym bolo nadad yaraltai zowolgoo ogooch pls

Suvd (зочин)

Bayarlalaa

amy (зочин)

Udurt hedeer yaj uudag we

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)