Эмэгтэй хүн жирэмсний тестнээс яг ямар хариу гарахыг хүлээдэг вэ?
тун эргэлзээтэй.
битгий жирэмсэн байгаасай. жирэмсэн л битгий байгаасай. ингэж хүсч байвал нэг зураас хараад баярлах ёстой. нэг зураас гарахаар санаа амардаг ч цаанаа л 2 зураас гарсангүйдээ гэж урамгүйхэн байдаг.
1 зураас хүссэн хирнээ цаагуураа 2 зураас хүсэн хүлээж байдаг нь эмэгтэй хүний эх болох төрөлхийн зөн совин болов уу.
надад одоогоос жилийн өмнө, японд газар хөдлөхийн өмнөх өдөр нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон юм. харамсалтай нь яг тэр үед энэ хичнээн чухал, гайхалтай гэдгийг мэдрэх сөхөөгүй эсвэл гэнэн тэнэг байснаас аз жаргал амт шимтийг нь бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй юм.
тэр нэгэн пүрэв гарагт би нярайлж, бяцхан хүү төрүүлсэн юм.
хүүхэд төрүүлэхийн өмнөх тасагт очсон маань бүхэл бүтэн 22 жил амьдарсан ертөнцөөсөө огт төсөө гарагт хүрсэн мэт санагдаж байсан сан. амаржих эмнэлгийн шилээр тусгаарласан хананы цаанаас эмэгтэй хүн төрж эх, хүүхэд хоёр салж байхыг харахад их сайхан байсан. аймар, сонин, арзасхиймээр биш сайхан, тайван, таатай мэдрэмж төрж билээ. өөрөө төрөх гээд дуншиж өвдөж байсан учир тэр бүсгүйн хүүхэд төрөхийг хараад амаржих шиг л болсон.
өөрөө төрөх орон дээр гарахад эмнэлгийн эмч, сувилагчид хэтэрхий баргар, чанга хатуу царайтай санагдсан. гэхдээ л миний хүүг эрүүл саруул эсэн мэнд эх барьж чадсан л юм даа. төрөх амаржих газар маань хүүхэд байхдаа амьдарч байсан сумын төвийн эмнэлэг шиг л хуучирч муудсан тоног төхөөрөмжтэй. гэсэн хэдий ч тийм дорой орчинд тийм өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэнд талархмаар.
миний мэдэх өнгөнд хүүгийн маань биений өнгө харьяалагдахгүй. тийм нойтон бөөрөнхий бас бөгсөндөө тас хар зунгаг нялчихсан залууг миний хоёр хөлийн завсраас гаргаад ирсэн. тэр гайхалтай мөч. дахин хэзээ ч давтагдахгүй. тэр үе хичнээн гайхам чухал болохыг эртхэн мэдэрсэн бол, тэр үеийг дахин харахыг өдөртөө олон зуун удаа хүсэхээ мэдсэнсэн бол би бугуйндаа камер холбоод төрөх эмнэлэгт орох байсан сан.
үнэхээр харамсалтай. миний хүүг хэн гэдэг эмч эх барьсныг би мэдэхгүй. эмэгтэй хүн бас нэг эх баригч, баахан сувилагч байсан. тэдний нэрийг ч асууж чадаагүйдээ би харамсаж байна.
дөнгөж төрсөн хүү минь хичнээн жижигхэн байсан бол, гар нь миний гартай харьцуулахад ямар байсан бол, эмнэлгийн үгжирч хуучирсан даавуунд наалдсан зунгаг нь хичнээн хөөрхөн бол, анх өлгийг нь задлахад намайг ямар эр угтсан бол. энэ бүх гайхалтай дурсамж цаг хугацааны эрхээр алга болно. даанч харамсмаар. 21 дүгээр зууны иргэн хирнээ, энэ дурсамжуудыг мөнхлөх бүрэн боломжтой бйасан хирнээ би мартчихсан.
төрөхийнхөө өмнө хангалттай сайн бэлтгэл хийсэн гэж бодсон ч хүүхдээ яаж хөхүүлэх тухай огт мэдлэггүй байв. эмч сувилагч хичнээн олон удаа зааж өгсөн ч чаддаггүй. оёдолтой төрсөн болохоор сууж ч чадахгүй. энэ үед захын эмийн санд байдаг сүүний саалтуур гэдгийг мэддэг байсан бол уургаа сааж, хүүдээ хөхүүлээд хүүгээ ч уйлуулахгүй, өөрөө ч зовохгүй байж болох л байсан.
дараа үргэлжлүүлье дээ
5 сэтгэгдэл:
Грийнмама яаааасан гоё бичээ вээээ , уншсан чинь шууд л самсаа шархирч байна ... ингээд бичээд байвал ном болгоод гаргасан ч болохоор байна шуу .
Нээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй !
төрөх мэдрэмж үнэхээр аймшигтай юм шиг хэрнэ гайхамшигтай юм билээ. ээж болсоныхоо дараа эмэгтэй хүн болж төрсөндөө маш их баярлаж талархаж билээ. одоо ч бас үрээ хөхүүлэх бүртээ их баяртай байдаг. үр минь мөөмөө хөхөх бүртээ ээжийгээ их л санасан юм шиг анхааралтайн аргагүй нүүр руу минь хараад л бдаг юм. хөөрхөн шүү.
Saihan shineltsgeesen uu eejuudee. Goyeejde bayrlalaa.
Oogiinoo eejid helehed ter. Unen shuu. Suu snuu
GOYEEJ, BI IH ANZAARGAGUI HUN YMAA. GOY BICHSEN BN GJ HELSEND BAYRLALAA. SAR SHINEDEE YSTOI SAIHAN SHINELSEN, YAJ SHINIIN HEDEN ODRIIG DAWNA GAA GSN BARAG AYGA UGAAGAAGUI BHAD DUUSCHIHSAN SHUU. TA SAIHAN SHINELSEN UU