My Period Сарын тэмдэг

2012 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Фиона

Өнөө өглөөхөн нөхөр хүү хоёртойгоо хүнс цуглуулж байхдаа, өдөр ийм бүрхэг болно чинээ төсөөлсөнгүй.

Яг л өчигдрийн мэдрэмж шиг хүйтэн, таагүй байна шүү.

Бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог блог чамдаа баярлалаа.

Миний сарын тэмдэг ирчихсэн. Бүтэн жил хагас завсарласны эцэст гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ.

Хүүгээ хэвлийдээ тээснээс эхлээд 9 сар дээр нь нэг нас хүрэх хүртэл гэхээр жил хагас биш бараг хоёр жил шахаж шүү.

сарын тэмдэг ирэхгүй, биед таагүй ариун цэврийн хэрэглэлд гарч хүрэхгүй, дэлгүүрээр явахдаа тэр зүгт шагайх ч гүй. яг л эр хүн шиг явж шүү. сайхан байжээ.

эмэгтэй хүн нэг бодлын их өрөвдмөөр юм. сард заавал 7 хоног магадгүй 3-5 хоног нойтон байна гэдэг. ямар ч сайн ариун цэврийн хэрэглэлтэй байсан нэг л таагүй. шөнөдөө бол бүүр унтаж чадахгүй. заримдаа дотуур хувцас нэвтэрчихсэн, хөнжлийн даавуу цус болчихсон сэрэхийг яана. 

 заримдаа бүүр ичгүүртэй ажил хичээлтэй үед өмд нэвтэрчихсэн байдаг. 

гэхдээ сарын тэмдэг ирэх сайхан.

энэ нь чамайг жирэмсэлж ээж болох боломжтой байгааг илтгэнэ. бас бүсгүй хүн хэвээрээ байгааг мөн илтгэнэ.

сарын тэмдэг ирэх сайхан. энэ бас чамайг жирэмсэн болоогүй байгааг илтгэнэ. бас хамгаалалт хэрэглэж секс хийвэл хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, цаашлаад аборт хэмээх аймшигтай зүйлтэй насан туршдаа нэр холбогдохгүй байх боломж байгааг хэлж өгч байна. хүний сэтгэлд, эрүүл мэндэд, сайхан биенд сэв суулгадаг аймшигтай үр хөндөлтөөс холуур өнгөрөх боломж байгааг бүсгүй хүний бие сардаа нэг удаа чамд улаан өнгөөр сануулдаг шүү дээ.

бүсгүй минь чи ухаалаг байгаарай. Миний сарын тэмдэг ирчихсэн.



Амиа бодож амьдрахаас даа

2012 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Фиона

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэгсэн. 

гэхдээ зөв явсан ч сайхан сэтгэлээр хандсан ч сайныг бодсон ч хатуугаа хүрвэл аймшигтай хатуу хорвоо юм гээч.

миний хүү тархины усжилт гэдэг аймар оноштой. муудвал саажилттай болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болно. насан туршдаа.

харин одоо л эрвийж дэрвийгээд эмчилгээ хийлгэвэл энэ муухай зүйлээс хамгаалж болох л юм.

энэ өвчин төрөлхийнх. шалтгаан нь юу ч байж болно.

би одоо хүүгээ эмчлүүлэхийн төлөө л амьдарна.

бусдын хүүхэд, бусад зовж шаналж байгаа хүн хамаагүй.

бусдыг өрөвдөж, яаж тусалж болох вэ гэж бодож шаналах цагтаа би хүүдээ зориулна.

бусад хүн юу бодох бол, гомдох болов уу эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий.

түй. би ахиж ингэж бодохгүй. зөөвхөн жаалхан минь чамайгаа л харж амьдарна.

би одооноос аймшигтай хатуу эмэгтэй болмоор байна.

болмоор байна гэхээр их зөөлхөн, худлааа сонсогдоод байх юм.

би аймшигтай хатуу, хувиа хичээсэн хүн болсон.

би хүүхдэдээ хайртай, өөрөө өсгөнө!!!

2012 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Фиона
өсвөр насны ээж, хүүхдийн тухай Дэлгэрэнгүй»

UBS-2-оор японы блогчдын тухай кино гарч байна

2012 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Фиона
яг одоо үзээрэй
өөр рүүгээ нэг өнгийх үү? Дэлгэрэнгүй»

Зөөлөн

2012 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Фиона
уралдаанд оролцохоор шийдэв. Дэлгэрэнгүй»

Гэнэн охины тэнэг дурлал

2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Фиона
шүүмжлэл хүлээж авна. Дэлгэрэнгүй»
энэ завшааныг ашиглан Tsetsgeehandmade.gblog.mn ий админ эгчид олон сайхан санаагаа бидэнтэй хуваалцдагт талархаж байгаагаа дамжуулъя! Дэлгэрэнгүй»

Цахилгаан эрчим хүчээ хэмнэх тухайд

2012 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Фиона

би аав, ээж, эмээ, дүү, нөхөр, хүүтэйгээ амьдардаг. өдрийн цагаар эмээг асардаг ах маань, эмээгийн бусад хүүхдүүд өөрөөр хэлбэл миний нагац ах нар байнга ирдэг. өөрөөр хэлбэл хоёр гурван айл нийлээд гурван өрөөнд амьдарч байгаа гэсэн үг. тэгэхээр хоёр хөргөгч, гурван зурагт, гурван компьютер, нэг печь, нэг том плитка, нэг угаалгын машин болон бусад гэр ахуйн цахилгаан бараанууд байна. дээр нь өч төчнөөн гар утас, үсний индүү гм.

монголчууд бид өрөөний гэрэл асаахаар цахилгаан хамгийн үргүй зарцуулж байна гэж өрөөсгөл боддог. тодорхой хэмжээнд цахилгаан зарцуулдаг ч зурагт, писи, хөргөгч, хөгжим шиг их зарцуулахгүй. тэгэхээр хэмнэлтийг өрөөнүүдийн гэрлээ унтраахаар хязгаарлаж болохгүй юм.

заримдаа өөрсдийгөө анзаарахад хоол хийнгээ(махаа гэсгээх гэж печь ажиллуулаад, элдэв янзын блиндер, үрэгч залгаад, нэг ширмэн дээрээ хоолоо хийж, нөгөө дээр нь цай чанаад, бас будаа агшаагчаа залгаад), зурагт үзээд, интернетэд ороод, утсаа цэнэглээд, нөгөө өрөөнд нэг нь үсээ индүүдэж байдаг. энэ жишээн дээрээс печийг хасч болох юм. нэгэнт л хоол хийх нь тодорхой юм чинь хэдэн цагийн өмнө хөргөгчнөөс махаа гаргахад хэдхэн секунд л шаардагдана. үүний төлөө бид сардаа хэдэн төгрөг төлдөг болоо.

зурагт үзэнгээ нэтэд орох. аль нэгийг нь хийж болно, нэгийг нь хасвал цахилгааны мөнгөнөөсөө нэг зуун төгрөг чхасах байх.

бас ус буцалгагч байна. усаа нэг буцалгаад халуун саванд хийгээд хүүхэд хүрэхгүй газарт тавьж болно. тэгвэл ус, цай, кофе уух болгондоо цахилгаанд залгаж мөнгө үрэхгүй.

тэртээ тэргүй угаалгын машинаас гаргаж ирээд өлгөөд хатаадаг учраас хувцасаа мушгихдаа эцсээс нь дуустал эргүүлэх шаардлага байхгүй. мушгиж байгаа нь энэ гээд таван минут тачигнуулах хэрэг юу билээ.

энэ мэт олон зүйлийг бид хэлж чадна.

эцэс төгсгөлгүй нуршилтай нь биш ингээд дуусгая.

миний энд бичсэнтэй адил одоо гэрт чинь хэдэн цахилгаан хэрэгсэл ажиллаж байгааг хар даа. одоо эдгээрийг яг хэд нь зайлшгүй ажиллах хэрэгтэйг тогтоогоод хэрэггүйг нь салга.

байгаль дэлхийгээ хайрлаж,

мөнгөө хэмнэцгээе.


Юм мэддэг хүнүүсээ тусална уу

2012 оны 03-р сарын 05 Нийтэлсэн Фиона

Миний хүүгийн төрсөн өдөр болох гээд.

би төрөхөөс нь хойшхи зургуудаар нэг видео хийе гэж бодлоо.

зургуудыг нь Upload хийчингүүт хөөрхөн видео болгочихдог тийм сайт байдаг болов уу?

саяхан даа дэлхийн аврагч гээд нэг сайт яваад байсан. зураг, нэрээ оруулчихангуут энэ хүн манай дэлхийн аврагч гэж мэгээд байдаг. тийм сайт мэдэх хүн байна уу,, гэхдээ жоохон хүүхдийн зураг хийхээр.

бас энэ байна аа. энийг хаана зардагийг мэдэх хүн байна уу, харж байсан ч юм уу, парти шопд байлээ л дээ, гэхдээ сонголт маш муу байсан.

би хүүгийнхээ төрсөн өдрйиг мики маузтай холбож тэмдэглэх гэж байгаан. микитэй ширээний бүтээлэг, бялуу энэ тэрээ бэлэн болгочихсон. одоо микигийн зурагтай ийм баннер хэрэг болоод байна аа.

 http://www.google.mn/search?q=birthday+banner&ie=utf-8&oe=utf-8&aq=t&rls=org.mozilla:en-US:official&client=firefox-a


Lyrics I love

2012 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Фиона

Торомгор хөөрхөн нүдний чинь харцанд Тоогдох болов уу даа... ********************************************

Чи яг нар шиг, чамруу харах үнэхээр хэцүү

Чи яг зүүд шиг, чамтай уулзах үнэхээр хэцүү

**********************************************

Удаж төдөлгүй уулзах тэр өдөр

Уярал баярын өдөр болох нь магад

Алаг нүднээс нулимс урсан одоход

Амраг сэтгэлд хайр л ганцхан үлдэнэ.

*************************************************

хайрыг хүсээд би ганцаараа

*************************************************


Миний хүүгийн төрсөн өдөр болох гээд байна аа

2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн Фиона

Миний хүүгийн нэг насны төрсөн өдөр болох гээд амьсгаа давхцаж, зүрх чичрээд нэг л биш ээ.

алаг үрийнхээ анхны төрсөн өдрийг яаж хийх тухайгаа төрөөгүй байхаас нь л бодсон юм сан.

мики юмуу пүүхийн дүрстэй  бялуу хийлгэнэ гэхээс өөр юм толгойд орж ирдэггүй ээ.

бууз идээд залхчихсан хүмүүсийг юугаар дайлахаа мэдэхгүй байна

Бичлэгүүдээ яаж ангилдаг юм бэ?

2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн Фиона

эрхэм блогчидоо 

би бичлэгүүдээ ангилах гэсэн юм аа,

хаанаас хайгаад олдоггүй ээ

хаана нь ямар бичиг байдаг вэ?

Миний фантаз-1

2012 оны 02-р сарын 25 Нийтэлсэн Фиона
сар шинээр бэлэг дэмбэрэлгүй л юм, гэхдээ миний фантаз дугаар нэг Дэлгэрэнгүй»

Тэр сайхан өдөр дахиад ирж л таараа

2012 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Фиона
би тэр өрөөнд байсан. үтрээний хүүрнэл жүжгийн нэг хэсгийн гарчгыг уншиж байсан юм. тэгээд л би тэр өрөөгөө дахин дурслаа Дэлгэрэнгүй»