GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usFri, 18 May 2012 13:52:11 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rssMy Period Сарын тэмдэгhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry393723
Өнөө өглөөхөн нөхөр хүү хоёртойгоо хүнс цуглуулж байхдаа, өдөр ийм бүрхэг болно чинээ төсөөлсөнгүй.

Яг л өчигдрийн мэдрэмж шиг хүйтэн, таагүй байна шүү.

Бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог блог чамдаа баярлалаа.

Миний сарын тэмдэг ирчихсэн. Бүтэн жил хагас завсарласны эцэст гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ.

Хүүгээ хэвлийдээ тээснээс эхлээд 9 сар дээр нь нэг нас хүрэх хүртэл гэхээр жил хагас биш бараг хоёр жил шахаж шүү.

сарын тэмдэг ирэхгүй, биед таагүй ариун цэврийн хэрэглэлд гарч хүрэхгүй, дэлгүүрээр явахдаа тэр зүгт шагайх ч гүй. яг л эр хүн шиг явж шүү. сайхан байжээ.

эмэгтэй хүн нэг бодлын их өрөвдмөөр юм. сард заавал 7 хоног магадгүй 3-5 хоног нойтон байна гэдэг. ямар ч сайн ариун цэврийн хэрэглэлтэй байсан нэг л таагүй. шөнөдөө бол бүүр унтаж чадахгүй. заримдаа дотуур хувцас нэвтэрчихсэн, хөнжлийн даавуу цус болчихсон сэрэхийг яана.

заримдаа бүүр ичгүүртэй ажил хичээлтэй үед өмд нэвтэрчихсэн байдаг.

гэхдээ сарын тэмдэг ирэх сайхан.

энэ нь чамайг жирэмсэлж ээж болох боломжтой байгааг илтгэнэ. бас бүсгүй хүн хэвээрээ байгааг мөн илтгэнэ.

сарын тэмдэг ирэх сайхан. энэ бас чамайг жирэмсэн болоогүй байгааг илтгэнэ. бас хамгаалалт хэрэглэж секс хийвэл хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, цаашлаад аборт хэмээх аймшигтай зүйлтэй насан туршдаа нэр холбогдохгүй байх боломж байгааг хэлж өгч байна. хүний сэтгэлд, эрүүл мэндэд, сайхан биенд сэв суулгадаг аймшигтай үр хөндөлтөөс холуур өнгөрөх боломж байгааг бүсгүй хүний бие сардаа нэг удаа чамд улаан өнгөөр сануулдаг шүү дээ.

бүсгүй минь чи ухаалаг байгаарай. Миний сарын тэмдэг ирчихсэн.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry393723Tue, 1 May 2012 11:44:41 ULATАмиа бодож амьдрахаас дааhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry393129
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэгсэн.

гэхдээ зөв явсан ч сайхан сэтгэлээр хандсан ч сайныг бодсон ч хатуугаа хүрвэл аймшигтай хатуу хорвоо юм гээч.

миний хүү тархины усжилт гэдэг аймар оноштой. муудвал саажилттай болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болно. насан туршдаа.

харин одоо л эрвийж дэрвийгээд эмчилгээ хийлгэвэл энэ муухай зүйлээс хамгаалж болох л юм.

энэ өвчин төрөлхийнх. шалтгаан нь юу ч байж болно.

би одоо хүүгээ эмчлүүлэхийн төлөө л амьдарна.

бусдын хүүхэд, бусад зовж шаналж байгаа хүн хамаагүй.

бусдыг өрөвдөж, яаж тусалж болох вэ гэж бодож шаналах цагтаа би хүүдээ зориулна.

бусад хүн юу бодох бол, гомдох болов уу эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий.

түй. би ахиж ингэж бодохгүй. зөөвхөн жаалхан минь чамайгаа л харж амьдарна.

би одооноос аймшигтай хатуу эмэгтэй болмоор байна.

болмоор байна гэхээр их зөөлхөн, худлааа сонсогдоод байх юм.

би аймшигтай хатуу, хувиа хичээсэн хүн болсон.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry393129Mon, 30 Apr 2012 00:20:40 ULATби хүүхдэдээ хайртай, өөрөө өсгөнө!!!http://mongolianchild.blog.gogo.mn/read/entry388042
Өрөвдмөөр гэх үү, сайхан гэх үү нэг түүх ярья.
манай урд Баянзүрх гэдэг хүнс, барааны худалдааны төв бий.
тэр төвд сургууль завсардсан бололтой хүүхдүүд худалдагч нарын барааг нь зөөж өгөөд л ажилласаар ирсэн юм.
олон жил тэр захад ажилласан эршүүд гэмээр нэг охин энэ өвөл аягүй том гэдэстэй явж байсын. би ч жирмээ юм уудаа гэж гайхаад л өнгөрсөн. одоо тэр охин 16 хүрсиймуу, жаахан ш дээ.
тэгтэл одоо зах дотор хүүхдээ тэврээд өдөржин явж байдаг боллоо.
адилхан эх хүн юм болохоор эхлээд тэр охиныг, харин одоо хүүхдийг нь их өрөвдөхийн.
хүүхэд өсгөх ямар хэцүү билээ дээ, сайхан тав тухтай дулаан орчинд хүүхэд өдөржин унтана,
ээж нь бас хажуулж цай хоолоо сайн идэж байж дүүрэн сүүтэй болоод хүүхдээ хөхүүлнэ
өдрийн хэд живхийг нь сольж бөгсийг нь угаана
шарлалт, ханиад гээд төрсөн цагаас нь эхлээд цагаар эм уулгана гээд асрах арчлах зүйл зөндөө ш дээ.
тэгсэн тэр жаахан амьтан ээждээ тэврүүлээд түмэн шидийн хүн хөлхсөн зах дотор ингээд л явж байдаг. ханиадаас эхлээд, олон хүний нүдний хор гэж байна даа.
тэгээд би охинд туслахаар шийдлээ. эх нялхаст хүүхдийн клиник гэж байдаг. тэр клиникт ийм орон гэргүй эхчүүдийн хүүхдийг нь авч өсгөөд өгдөг, хүсвэл ээж нь долоо хоногт нэг удаа очиж уулзаж болдог тухай би мэднэ. яг иймтелевизийн нэвтрүүлэг үзэж байсан юм.
тэгээд тэр охинтой шууд очоод чи хүүхдээ тэнд өг гэж хэлж, ямархуу амьдардагыг нь асуухаас зүрхшээгээд байгаа болохоор таньдаг худалдагч эгчдээ тэр хоёрт хир их санаа зовж байгаагаа, ямар гарц байж болохыг хэлээд тэр охинд дамжуулж өгөхийг хүслээ, харин өчигдөр би хариугаа авсан.
http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry388042Tue, 17 Apr 2012 13:05:50 ULATUBS-2-оор японы блогчдын тухай кино гарч байнаhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry387272яг одоо үзээрэйhttp://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry387272Sun, 15 Apr 2012 15:07:39 ULATХүн зөвхөн өөрийгөө л хайрладаг, бусад бүх хайр худлааhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry386118
Хүн зөвхөн өөрийгөө л хайрладаг, бусад бүх хайр худлаа.

энэ өгүүлбэртэй маань санал нийлэхгүй хүн олон, харин санал нийлэх хүн бараг байхгүй  гэж бодож байна.

гэхдээ сэтгэлийн гүн рүүгээ толгойгоо сайн шургуулж хараад, үнэнтэй нүүр тулахаас айхгүй байх юм бол үүнийг та хүлээн зөвшөөрнө.

энэ блог маань бүхэлдээ би хүүдээ хичнээн их хайртай тухай.

гэхдээ үнэн хэрэгтээ хүү маань хөөрхөн, ямар ч гэм зэмгүй, надаас гарсан, зөвхөн надаас л хамааралтай болохоор би хариуцлагааа ухамсарлан энэ хүнийг хайрладаг.

харин энэ хүнээс болж, энэ сонголтоос болж би алдаж байгаа бүх боломжоо бодохоор нөхөр, хүүхэдгүй байсан болоосой гэж би байнга боддог.

хоёр шөнө дараалж уйлаад унтуулахгүй болохоор би хүүгээ хадам ээждээ аваачаад өгөхийг эсвэл, нөхөр хүү хоёр хөтлөлцүүлээд хаашаа ч хамаагүй явуулахыг мааш их хүссэн.

амнаасаа хэлэх хэлэхгүй, хүүхдийн заяа буян гомдохоор үгсийг ч ямар ч хяналтгүй унагасан.

эндээс дүгнэвэл гэр бүл, найз нөхөд, хань ижил, үр хүүхдээ хайрлах миний хайр бол хоосон, хуурамч. зөвхөн өөрийгөө, амиа хоохойлох хайр минь л үнэн бодитой.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry386118Thu, 12 Apr 2012 10:48:31 ULATЗөөлөнhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry384585
миний сэтгэлийн хамгийн том, жинтэй, чухал орон зай болох хайртай хүмүүс маань хамгийн зөөлөн.

хамгийн ихээр халгадаг, гар хатуу, үг цочимог, уур бухимдуу аав минь наддаа хамгаас зөөлөн. анхны үрээ тээн гэдэс маань томбойж, аавдаа эрхэлж эхэлсэн тэр үеэс эхлэн миний аав хамгийн зөөлөн хүн болж хувирсан. хэвлийдээ өдөр алгасалгүй сахилга үгүйтэн хөдлөх хүүг минь хүнд тооцон энхрийлэн үнсдэг цор ганц хүн аав.  бүүлээ, бүүлээ гэж намайг энхрийлсэн аав минь одоо миний тасархай, өөрийнх нь үргэлжлэл болсон хүүг минь хөлд оруулах гэж бүүлээ бүүлээ гэсээр. надаас тасарч, доороос минь унах хувьтай хүн бүр энэ л зөөлөн энхрийллийг хүртэх буй за.

үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл өнхөрч, нойрмоглон, сүү татарсан хөхийг минь үнэрлэн үлгэж, үглэн унтах хүү минь. бүтэн нойр, бүлээн зүүдээсээ хагацаад бүхэл бүтэн жил тойрч байгаа ч тэвэрт минь багтан, цээжинд минь наалдах тэр л мөчийг мэдрүүлж байгаа чамдаа баярлалаа. "ээдээ" гээд эрхэлдэг улаан, жижигхэн, турьхан уруул чинь хичнээн зөөлхөн. энэ уруулаараа хацарт минь шүргэн алдаад "баа" гэж үнсэх чинь хичнээн ялдамхан. чиний амьсгал, чиний зөөлөн уруул, уруул даван урсах хайрын үг.

хүн төрөлхтөнийг түүдэг гэвэл тасарсан бяцхан оч-үрс минь хатуу хөтүү хорвоог уярааж, зовлонг даван жаргал руу тэмүүлэх зориг зүрх болдог байнам.

хамгийн зөөлөн мэдрэмж, хайр бадраасан үр минь зүүдэндээ мэгшин уйлж мөөмөө нэхэж байна. хажуу өрөөнд аав минь айдсыг үргээн нүргээнтэйгээр зүүдний ертөнцөөр аялаж байна. эхлэл минь үргэлжлэл минь.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry384585Sun, 8 Apr 2012 02:11:25 ULATГэнэн охины тэнэг дурлалhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry375239
бодоод байхнээ би цөөнгүй удаа дурлаж байжээ.

яг цагаа тулаад хүнтэй сууж хүүхэд гаргах болоход би дурласан залуусынхаа хэн нэгэнтэй нь биш, надад хайртай залууг сонгож орхисон байх юм.

Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ би
Амраглаж тоглодог
Айл гэр болж
Аав ээж болж
Алагхан үрээ үнсэлж эрхэлдэг

гэдэг шүлэг байдаг даа. хэдийгээр аав ээж болж тоглолоо ч , алаг үрээ энгэртээ тэвэрч эрхлүүллээ гээд ч нөгөө дурлал гээч дэггүй сүүдэр биднээс шууд салаад явчихдаггүй бололтой. энэ ээж юм, энэ аав юм, энэ хүний эхнэр, хүний нөхөр юм гээд дурлал намайг тойрдоггүй нь гачлантай.

дундуур дүүрэн явъя гэдэг өгүүллэг байдаг юм. тэр өгүүллэгт нэг нутгийн хар багаасаа үерхсэн хоёр хүн гэр бүл болж, нас тогтсоны дараа залуу нь нутагтаа ирж, бүсгүйдээ гэж эхнэрээсээ нууж худалдаж авч удаан хадгалсан алчуураа хонины билчээрт таараад бэлэглэдэг. харин хоньчин бүсгүй нөхрийнхөө сэтгэлд сэв хийчихнэ гээд унаган багын, дурсамжийн тэртээх хайрт хүнийхээ бэлгийг хүлээж адваггүй. бүсгүй "энэ арчуураар дутуу, дундуур дүүрэн явъя даа" гэж хэлдэг санагдаж байна.

би энэ үгийг хавартаа хамт, сэтгэлийг хөвсөлзүүлж, бодол үймүүлээд байгаа тэр залуугийн тухай бодохдоо өөртөө хэлэх ёстой юм уу? тэр хүний тухай бодол гэнэт ороод ирсэн. одоо мессенжерт тэр хүнтэй яриа өдмөөр санагдаад, юу гэхээ мэдэхгүй.

Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

гэдэг яруу найрагч Цоодолын Хулангийн шүлгийг саяхан найз минь надад уншиж өгсөн юм. энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань та хоёр минь миний сэтгэлийг хорьж дийлэх үү?

гэнэн охины тэнэг дурлал, тэнэг үйлдэл хаврын салхитай хамт дэгдэх гээд байдаг.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry375239Sun, 18 Mar 2012 21:05:55 ULATГого блогын бяцхан баатрын 1 насны төрсөн өдөр болж өнгөрлөөhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry371735
Миний блогийг уншдаг бүсгүйчүүдээр минь сонин ихтэй юу?

анх expected mom нэрээр дараа нь greenmama нэрээр одоо fiona нэрээр хөтөлж байгаа энэ блогийн жинхэнэ эзэн нь өчигдөр нэг нас хүрсэн миний бяцхан хүү юм.

энэ хүнтэй учраад өчнөөн олон сар болсон байна. 2010 оны 6 дугаар сараас энэ хүн амьдралд минь орж ирсэн билээ. тэгээд 9 сар хэвлий дотор минь надтай хамт өсч өндийж, гайхалтай сайхан дэлхий ертөнцөд мэндлээд 12 сар өвөрт минь унтлаа.

зүйрлэшгүй мөнхийн удам эхийн хэвлийд амиллаа гэдэг шиг жирэмсэн гэдгээ гэр бүлийхэндээ хэлсэн цагаас эхлээд манай ам бүл баяр жаргал, догдлол дүүрэн 21 сарыг өнгөрөөлөө. хүүхэд дуу хадааж ертөнцөд ирээд гэр бүлийнхэндээ аз жаргал, цангинасан инээдийг бэлэглэдэг бурхнаас/ дээд хүчнээс бидэнд илгээсэн шагнал юм даа.

Тэмүүжин хүү минь одоо ганцаараа зогсож, алхаж сурах гээд биднийг догдлуулаад л байна. хүү нэг насныхаа ойн дээр бие нь хоёр хоног минчийтдээ халж, ээж аавынхаа сэтгэлийг чилэээсэн ч төрсөн өдрөөрөө ёстой хөөрхөн байлаа. өглөө 8 цагт сэрчихээд 16-30 хүртэл ерөөсөө унтаагүй шүү. ахиад 15 минут тэссэн бол төрсөн цаг нь буюу 16 цаг 45 минут болох байлаа. даанч хүү маань хэтэрхий их ядарсан байсан л даа.

би хүүхэд байхдаа л төрсөн өдрөө сүр болгон ширээ засч тэмдэглэдэг байсан. харин оюутан болсноосоо хойш торт идэж, ундаа уусан шээг гэр бүлийхэнтэйгээ тэмдэглэж ирсэн. найз нөхдөө төрсөн өдөртөө урьж тэмдэглэж байсан удаа нэгээхэн ч үгүй. харин найзууд минь төрсөн өдрийг маань тэмдэглэж байсан шүү. нөхөр маань ч гэсэн энд тэндэхийн бүх найзынхаа төрсөн өдрийг марталгүй заавал мэнд хүргэж, баярт нь очдог. ийм л хүмүүсийн дундаас төрсөн бэйбигийн бидэй болсоон.

тийм ч учраас хоол унд элбэг дэлбэг тэмдэглэхээр шийдэж, олон хүнээс тусламж авсны эцэст дараах нэр төрлийн салатыг хийлээ.

1. Юун түрүүнд нийслэл салат /хүрэн манжинтай болон энгийн/

2. Гоймонгийн салат

3. Загасны салат, өөрийн хүссэн лаазалсан загас болон эрдэншиш холино

4. Өргөст хэмх, улаан лоолийн салат

5. Өндөгний салат

6. Зочин хиам, өргөст хэмхийн салат

болон үлдсэн бүх орцуудаа хольж солиод ширээнд багтахгүй олон төрлийн салат хийсэн болно.

үүний дээр 3-4 удаа халуун сав дүүрэн сүүтэй цай чанасан.

дээр нь бууз 5кг*г авахад илүү ч үгүй дутуу ч үгүй таарсан

гэрт байсан набор болон хулганан резинэн чихрээр ширээгээ чимсэн.

ширээ жижигхэн байх тусмаа хурдан дүүрдэг юм байна лээ шүү.

тэгээд мэдээж хамгийн дуртай жүржийн талст ундаагаараа зочдоо дайлсан.

эцэст нь кг-ийн зайрмаг дээр коварын компат асгаад дессерт болгож өгсөнд хүмүүс мааш их дуртай байсан.

чимэглэлийн хувьд Мики Маузтай төрсөн өдөр болсон.

хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж 1*1 метрийн хэмжээтэй хулдаасан хэвлэл хийлгэсэн. үүн дээрээ төрсөн өдрийн мэндчилгээ болон хүүгийнхээ, өөрийнхөө жирэмсэн үеийн зургуудыг мөн Мики Маусыг хөөрхөн хөөрхөн зургуудыг оруулсан.

улаан салфеткаар пом пом хийсэн боловч баахан бүтэлгүйтсэн.

хамгийн сэтгэлд хүрсэн чимэглэл маань өөрийнхөө гараар хийсэн анонс байлаа. бэлэгний том том цаасан уут байдаг даа. надад байсан хар өнгөтэй том уутаар Микигийн толгойг хийсэн. нэг том, хоёр жижиг дугуй зурж, хайчлаад микигийн толгой чихийг хийсэн. 13 хиртэйг холбоод ханандаа өлгөсөн үнэхээр хөөрхөн харагдаж байна лээ.

бас парти шопоос микигийн зурагтай ширээний бүтээлэг авч баярын ширээгээ чимэглэсэн. ширээний цулгуй цагаан хэсэгт нь микигийн хэлбэртэй наалтыг бичиг хэргийн лангуунаас авч нааж хөөрхөн чимэглэсээн.

мэдээж олон шаар үлээж таазандаа наагаад, микигийн зурагтай хөөрдөг бөмбөлөг авахаа ч мартаагүй. зочиддоо хаалгаа зааж өгөхийн тулд уу хаалган дээрээ ч хөөрхөн микигийн зураг наасан.

хүүгийнхээ зургуудыг найзаараа микитэй хүрээнд оруулж, янзлуулаад угаалгаж нэгийг нь жаазанд хийж, нөгөөг нь сервантанд хадсан. нээрээ баярын ширээн дээрээ хүүгийнээ багадаа өмсөж байсан UGG гутал, зурагтай жаазыг нь тавихаар ёстой хөөрхөн чимэглэл болж байна лээ.

мартсанаас өлгийнийх нь цамцыг жаазанд хийгээд, ман хамгийн анх өмссөн гоё цамцыг нь чихмэл баавгайд өмсүүлээд зочдын өрөөнд тавьсан. энийг анх өмсөж байсан, одоо ийм том агаа болсон гээд ярихад үнэхээр хөгжилтэй бйасан. дээрнь Манцуйтай тамирчинд орсон бичлэг мөн хүүгийнхээ зургаар хийсэн presentation*ээ үзүүлж зочдоо хөгжөөсөн дөө.

ямар урт юм биччихвээ, гэхдээ дэлгэрэнгүй тайлан болохоор өөр арга байсангүй. жаахан ч гэсэн санаа  авч байвал урт юм унших хамаагүй тийм аа?

анхаарах зүйлс гэвэл хэнийг урих вэ? энийг л сайн бодох хэрэгтэй. хүүхдийн анхны төрсөн өдөр. энэ чухал тэмдэглэлт үйл явдалд хүүхдийг өсгөхөд чухад хувь нэмэр оруулсан хүмүүс л ирэх нь зүйтэй. мөн дотны найзуудаа урьж болох юм. мөн хүүхдийн чинь төрсөн өдрийг эртнээс асуусан хүмүүсийг орхигдуулж болохгүй шүү.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry371735Sun, 11 Mar 2012 21:08:48 ULATЦахилгаан эрчим хүчээ хэмнэх тухайдhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry368857
би аав, ээж, эмээ, дүү, нөхөр, хүүтэйгээ амьдардаг. өдрийн цагаар эмээг асардаг ах маань, эмээгийн бусад хүүхдүүд өөрөөр хэлбэл миний нагац ах нар байнга ирдэг. өөрөөр хэлбэл хоёр гурван айл нийлээд гурван өрөөнд амьдарч байгаа гэсэн үг. тэгэхээр хоёр хөргөгч, гурван зурагт, гурван компьютер, нэг печь, нэг том плитка, нэг угаалгын машин болон бусад гэр ахуйн цахилгаан бараанууд байна. дээр нь өч төчнөөн гар утас, үсний индүү гм.

монголчууд бид өрөөний гэрэл асаахаар цахилгаан хамгийн үргүй зарцуулж байна гэж өрөөсгөл боддог. тодорхой хэмжээнд цахилгаан зарцуулдаг ч зурагт, писи, хөргөгч, хөгжим шиг их зарцуулахгүй. тэгэхээр хэмнэлтийг өрөөнүүдийн гэрлээ унтраахаар хязгаарлаж болохгүй юм.

заримдаа өөрсдийгөө анзаарахад хоол хийнгээ(махаа гэсгээх гэж печь ажиллуулаад, элдэв янзын блиндер, үрэгч залгаад, нэг ширмэн дээрээ хоолоо хийж, нөгөө дээр нь цай чанаад, бас будаа агшаагчаа залгаад), зурагт үзээд, интернетэд ороод, утсаа цэнэглээд, нөгөө өрөөнд нэг нь үсээ индүүдэж байдаг. энэ жишээн дээрээс печийг хасч болох юм. нэгэнт л хоол хийх нь тодорхой юм чинь хэдэн цагийн өмнө хөргөгчнөөс махаа гаргахад хэдхэн секунд л шаардагдана. үүний төлөө бид сардаа хэдэн төгрөг төлдөг болоо.

зурагт үзэнгээ нэтэд орох. аль нэгийг нь хийж болно, нэгийг нь хасвал цахилгааны мөнгөнөөсөө нэг зуун төгрөг чхасах байх.

бас ус буцалгагч байна. усаа нэг буцалгаад халуун саванд хийгээд хүүхэд хүрэхгүй газарт тавьж болно. тэгвэл ус, цай, кофе уух болгондоо цахилгаанд залгаж мөнгө үрэхгүй.

тэртээ тэргүй угаалгын машинаас гаргаж ирээд өлгөөд хатаадаг учраас хувцасаа мушгихдаа эцсээс нь дуустал эргүүлэх шаардлага байхгүй. мушгиж байгаа нь энэ гээд таван минут тачигнуулах хэрэг юу билээ.

энэ мэт олон зүйлийг бид хэлж чадна.

эцэс төгсгөлгүй нуршилтай нь биш ингээд дуусгая.

миний энд бичсэнтэй адил одоо гэрт чинь хэдэн цахилгаан хэрэгсэл ажиллаж байгааг хар даа. одоо эдгээрийг яг хэд нь зайлшгүй ажиллах хэрэгтэйг тогтоогоод хэрэггүйг нь салга.

байгаль дэлхийгээ хайрлаж,

мөнгөө хэмнэцгээе.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry368857Tue, 6 Mar 2012 17:14:17 ULATЮм мэддэг хүнүүсээ тусална ууhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry368167
Миний хүүгийн төрсөн өдөр болох гээд.

би төрөхөөс нь хойшхи зургуудаар нэг видео хийе гэж бодлоо.

зургуудыг нь Upload хийчингүүт хөөрхөн видео болгочихдог тийм сайт байдаг болов уу?

саяхан даа дэлхийн аврагч гээд нэг сайт яваад байсан. зураг, нэрээ оруулчихангуут энэ хүн манай дэлхийн аврагч гэж мэгээд байдаг. тийм сайт мэдэх хүн байна уу,, гэхдээ жоохон хүүхдийн зураг хийхээр.

бас энэ байна аа. энийг хаана зардагийг мэдэх хүн байна уу, харж байсан ч юм уу, парти шопд байлээ л дээ, гэхдээ сонголт маш муу байсан.

би хүүгийнхээ төрсөн өдрйиг мики маузтай холбож тэмдэглэх гэж байгаан. микитэй ширээний бүтээлэг, бялуу энэ тэрээ бэлэн болгочихсон. одоо микигийн зурагтай ийм баннер хэрэг болоод байна аа.

http://www.google.mn/search?q=birthday+banner&ie=utf-8&oe=utf-8&aq=t&rls=org.mozilla:en-US:official&client=firefox-a

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry368167Mon, 5 Mar 2012 14:54:21 ULATLyrics I lovehttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry366683
Торомгор хөөрхөн нүдний чинь харцанд Тоогдох болов уу даа... ********************************************

Чи яг нар шиг, чамруу харах үнэхээр хэцүү

Чи яг зүүд шиг, чамтай уулзах үнэхээр хэцүү

Удаж төдөлгүй уулзах тэр өдөр

Уярал баярын өдөр болох нь магад

Алаг нүднээс нулимс урсан одоход

Амраг сэтгэлд хайр л ганцхан үлдэнэ.

хайрыг хүсээд би ганцаараа

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry366683Fri, 2 Mar 2012 11:05:51 ULATМиний хүүгийн төрсөн өдөр болох гээд байна ааhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry365996
Миний хүүгийн нэг насны төрсөн өдөр болох гээд амьсгаа давхцаж, зүрх чичрээд нэг л биш ээ.

алаг үрийнхээ анхны төрсөн өдрийг яаж хийх тухайгаа төрөөгүй байхаас нь л бодсон юм сан.

мики юмуу пүүхийн дүрстэй  бялуу хийлгэнэ гэхээс өөр юм толгойд орж ирдэггүй ээ.

бууз идээд залхчихсан хүмүүсийг юугаар дайлахаа мэдэхгүй байна

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry365996Wed, 29 Feb 2012 18:49:23 ULATБичлэгүүдээ яаж ангилдаг юм бэ?http://mongolianchild.blog.gogo.mn/read/entry365831
эрхэм блогчидоо

би бичлэгүүдээ ангилах гэсэн юм аа,

хаанаас хайгаад олдоггүй ээ

хаана нь ямар бичиг байдаг вэ?

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry365831Wed, 29 Feb 2012 10:53:30 ULATМиний фантаз-1http://mongolianchild.blog.gogo.mn/read/entry364800
Нэгэн эр гэртэй архи ууж агсам тавиад, бүүр сүүлдээ ангийн буугаа авч гэрийнхнийгээ буудна гэж дайрвал яах вэ?

дуудлага өгч байгаа хүн, 102-ын операторын хооронд нэг ийм яриа болно.

А: Байна уу байна уу, манай аав архи уугаад гол нь ангийн том буугаараа бид нарыг буудах гээд байна, ирж амь авраач.

Б: Чи тоглоод байна уу гүй юу?

А: Хэн тантай тоглосон юм бэ, хаяг хурдан бичээд ав.

Б: Манайх цагдаагийн газар. сар шинэ болоод архи ууж, агсам тавьсан хүн олон банйа. чиний тоглодог газар биш.

А: Юу яриад байгаан бэ, манай хаяг энэ тэр. Монголд буутай, тусгай хүчин гэж байдаг бол тэрийгээ явуулаарай.

Б: Цагдаагийн утсаар тогловол ийм тийм шийтгэлтэй.

А: өө та болиочээ. /түн тан, дууд дууд дууд:.../

конец фильм

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry364800Sat, 25 Feb 2012 19:41:28 ULATТэр сайхан өдөр дахиад ирж л таарааhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry363751
Эмэгтэй хүн жирэмсний тестнээс яг ямар хариу гарахыг хүлээдэг вэ?

тун эргэлзээтэй.

битгий жирэмсэн байгаасай. жирэмсэн л битгий байгаасай. ингэж хүсч байвал нэг зураас хараад баярлах ёстой. нэг зураас гарахаар санаа амардаг ч цаанаа л 2 зураас гарсангүйдээ гэж урамгүйхэн байдаг.

1 зураас хүссэн хирнээ цаагуураа 2 зураас хүсэн хүлээж байдаг нь эмэгтэй хүний эх болох төрөлхийн зөн совин болов уу.

надад одоогоос жилийн өмнө, японд газар хөдлөхийн өмнөх өдөр нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон юм. харамсалтай нь яг тэр үед энэ хичнээн чухал, гайхалтай гэдгийг мэдрэх сөхөөгүй эсвэл гэнэн тэнэг байснаас аз жаргал амт шимтийг нь бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй юм.

тэр нэгэн пүрэв гарагт би нярайлж, бяцхан хүү төрүүлсэн юм.

хүүхэд төрүүлэхийн өмнөх тасагт очсон маань бүхэл бүтэн 22 жил амьдарсан ертөнцөөсөө огт төсөө гарагт хүрсэн мэт санагдаж байсан сан. амаржих эмнэлгийн шилээр тусгаарласан хананы цаанаас эмэгтэй хүн төрж эх, хүүхэд хоёр салж байхыг харахад их сайхан байсан. аймар, сонин, арзасхиймээр биш сайхан, тайван, таатай мэдрэмж төрж билээ. өөрөө төрөх гээд дуншиж өвдөж байсан учир тэр бүсгүйн хүүхэд төрөхийг хараад амаржих шиг л болсон.

өөрөө төрөх орон дээр гарахад эмнэлгийн эмч, сувилагчид хэтэрхий баргар, чанга хатуу царайтай санагдсан. гэхдээ л миний хүүг эрүүл саруул эсэн мэнд эх барьж чадсан л юм даа. төрөх амаржих газар маань хүүхэд байхдаа амьдарч байсан сумын төвийн эмнэлэг шиг л хуучирч муудсан тоног төхөөрөмжтэй. гэсэн хэдий ч тийм дорой орчинд тийм өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэнд талархмаар.

миний мэдэх өнгөнд хүүгийн маань биений өнгө харьяалагдахгүй. тийм нойтон бөөрөнхий бас бөгсөндөө тас хар зунгаг нялчихсан залууг миний хоёр хөлийн завсраас гаргаад ирсэн. тэр гайхалтай мөч. дахин хэзээ ч давтагдахгүй. тэр үе хичнээн гайхам чухал болохыг эртхэн мэдэрсэн бол, тэр үеийг дахин харахыг өдөртөө олон зуун удаа хүсэхээ мэдсэнсэн бол би бугуйндаа камер холбоод төрөх эмнэлэгт орох байсан сан.

үнэхээр харамсалтай. миний хүүг хэн гэдэг эмч эх барьсныг би мэдэхгүй. эмэгтэй хүн бас нэг эх баригч, баахан сувилагч байсан. тэдний нэрийг ч асууж чадаагүйдээ би харамсаж байна.

дөнгөж төрсөн хүү минь хичнээн жижигхэн байсан бол, гар нь миний гартай харьцуулахад ямар байсан бол, эмнэлгийн үгжирч хуучирсан даавуунд наалдсан зунгаг нь хичнээн хөөрхөн бол, анх өлгийг нь задлахад намайг ямар эр угтсан бол. энэ бүх гайхалтай дурсамж цаг хугацааны эрхээр алга болно. даанч харамсмаар. 21 дүгээр зууны иргэн хирнээ, энэ дурсамжуудыг мөнхлөх бүрэн боломжтой бйасан хирнээ би мартчихсан.

төрөхийнхөө өмнө хангалттай сайн бэлтгэл хийсэн гэж бодсон ч хүүхдээ яаж хөхүүлэх тухай огт мэдлэггүй байв. эмч сувилагч хичнээн олон удаа зааж өгсөн ч чаддаггүй. оёдолтой төрсөн болохоор сууж ч чадахгүй. энэ үед захын эмийн санд байдаг сүүний саалтуур гэдгийг мэддэг байсан бол уургаа сааж, хүүдээ хөхүүлээд хүүгээ ч уйлуулахгүй, өөрөө ч зовохгүй байж болох л байсан.

дараа үргэлжлүүлье дээ

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry363751Tue, 21 Feb 2012 01:27:52 ULATHuud tuslaachhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry361803

Please bring life to my little son!

My name is Ms. Bayarmaa, 26 years old single mother of 2 children. My little son Sod-Erdene is 2 years old and was born on October 13th 2009 in Dalanzadgad, Dornogobi province of Mongolia. Very first moment when he was just arrived in world, a nurse has observed that there was dropsy in his one leg and discovered that his leg was already fractured at birth. When we lift him at the x-ray cabinet to take x-ray to diagnose his fracture, suddenly other fractures occurred in his chest, arms. Whenever we take x-ray more fractures have been occurred.

Just only 3 days after his birth, we brought him to Ulaanbaatar, the capital city of Mongolia where there is a Children`s Trauma and Rehabilitation Hospital. After his arrival, his every bone was easily get broken by any simple touches more and more.  Most of his bones have been fractured such as collarbone, epigastria, backbone, forearms, thighs and et cetera.  Especially in thighs section, countless fractures have been occurred and every different healing process made his legs misshaped.

My son is very clever and cheerful and brought me lot of happiness with his birth. However, I can`t hold my son in my arms, love him, hug him no matter how much I’m dying to do so.  Can you imagine how hard this can be my warm hearted friends, that a mother can’t hold a baby in her arms because of fear of breaking her child`s bone?

He has always been folded on a flat firm board since his birth to avoid sudden movements which could lead to break his bones. He eats, sleeps, travels, get nursed even plays on that hard board. It is just a miserable prevention, since child is getting more active when he ages.

Sod-Erdene has been diagnosed as he has uncompleted osteogenesis, multiple bone fractures hydrocephalus  in Mongolia and advised to seek help from abroad since in Mongolia it is not possible to cure. Since then we have been sending x-ray pictures to some countries and luckily we have received positive answer from Korean Hospital. But for treatment in Korea would approximately cost 70 thousand USD/over 70 million Korean Won/ in total and we do not have that much money.

I am single mommy with 2 children, and Sodoo is my second child. Sodoo`s father may has fed up with the circumstances we have been facing and has divorced 1 year ago to marry with another woman. We have no contact with him and we receive no amount of encouragement from him. I and my little boy are living in one little room of unfinished building with no water, heat and bathroom. I am trying my best to collect sufficient amount to heal my child and saving every possible pennies I can. So far we have collected 40 thousand USD from donations of our Mongolian brothers and sisters. As the treatment is immediately needed I have decided to go to Korea in very near future to start the treatment anyhow.

Please my warm hearted brother and sister, help me to collect enough money to heal my baby and let my child live a long happy life!!!

Also it would be very admirable if you could help us when we go to Korea, since we do not have any relatives, friends or any people to help in Seoul. Every kind of help would be very valuable for us!

Thank you very much for your time to read my letter.

Donations would be welcomed to following accounts:

KHAN BANK MONGOLIA account no: 5360400604
GOLOMT BANK MONGOLIA account no: 5405005585

If you have any queries please contact me with my tel: 976-99244799

Email address: maagii0215@yahoo.com

For more detailed information please visit

http://www.facebook.com/pages/Soderdene/214004335294279

www.soderdene.wordpress.com
http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry361803Wed, 15 Feb 2012 00:59:59 ULATGril next door beats her babyhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry361385
Орох гарахдаа хажуу айлынхаа хаалганы хажуугаар зөрөх нь маргаж болшгүй үнэн билээ.

хааяадаа хажуу айл маань чимээгүй.

хааяадаа хүүхэд нь уйлаад л байна.

хоёр хүүхэдтэй, залуу хүмүүс хажуугийннэг өрөө байрыг засаж ороод удаагүй байгаа билээ.

том хүү нь 6-7 настай, багыг нь харин би хүүгээс минь жаахан өлгийтэй гэж бодож байсан ч харин одоо 2 ой хүрэх гэж байгаа болов уу гэж санаж байна.

нэг удаа хүүхэд нь их уйллаа гэж ахаасаа сонсоод би хаалган дээрээ зогсоод л байж билээ. ахиж уйлвал тусламж санал болгоё гэж бодоод. гэтэл ахиж уйлаагүй л дээ.

харин дөнгөж сая дэлгүүр гарахдаа хүүхдээ элдвээр хэлж байхыг нь сонслоо. хачин хачин үгээр харааж байснаа цохиод авах шиг. арай ингээд байнга зодоод нялх амьтдыг уйлуулаад байдаг юм биш байгаа. ямартаа ч санаатай болон санаандгүй хүүхэддээ гар хүрдгийг нь би мэдэж авлаа. дэлгүүрээс буцаж явтал бас л хэрүүл нь үргэлжилж хүүхэд нь уйлж байна.

энэ удаад хаалгыг нь тогшоод ахиж хүүхдээ зодвол цагдаа дуудна гэж хэлмээр боллоо.

гэхдээ цаана нь хүүхдийнх аав бололтой эрэгтэй хүний дуу гарахаар арай ч жаахан амьтдаа ээж нь зодохыг хараад суухгүй биз гэж бодоод орж ирчихээд бичиж сууна.

хүүхэд өсгөх, харж халамжлах амаргүй. би хүүгээ жаахан хөдөлгөөн ороод ирсэн үеэс л бухимдаж эхэлсэн. уурлах үе байна. заримдаа дуугай бол гээд онжигон дээр нь чиб хийлгэчихмээр үе гарна.заримдаа өмийж уйлахыг нь харах гээд хамарт нь хүрчихнэ, заримдаа нүүрээ муухай үрчийлгээд том харчихаар уйлчихна.

гэхдээ хөршийн маань хүүхэд хүн зодоод байгаа юм шиг л уйлдаг юм даа.

одоо больцгооё, хүүхэддээ гар хүрэхээ зогсооцгооё.

би бодлоо, цагдаа дуудаад ч яах юм. тэд ирээд хүүхдүүдийг нь хаана ч аваачих юм билээ. зоддог ч гэсэн асрамжийн газар, нялхасын төвийн хүмүүс хүүхдийг ээжээс илүү асрамжилна гэж байхгүй бизээ.
http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry361385Mon, 13 Feb 2012 21:02:20 ULATДуртай баяр: Цагаан сарhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry361175
сар шинийн баярын бэлтгэл эхлээд зарим нэгэнд нь ядаргаатай байгаа байх. олон зуун бууз хийх, гэр бараа цэвэрлэх, бэлэг сэлт бэлдэх гээд

харин миний хамгийн дуртай баяр цагаан сар болж таарлаа .

ухаан орсноосоо цагаан сараар хайртай эмээдээ үйлчилдэг. эмээ маань 5 хүүхэдтэй, ач зээ хүргэн бэрээс гадна дороо 4 дүү 1 эгчтэй, дээрээс өвөөгийн маань хамаатнууд нийлээд сар шинээр 300 хол гарсан хүн ирдэг. сүүлийн хэдэн жил солонгос гэр ахуйн бараа зардаг бэр эгч маань эмээгийн цагаан сарын бэлгийг нүнжигтэй бэлдэж байгаа. юу юугүй бороошихнээ гэдэг шиг, юу юугүй битүүн болохнээ. нар жаргахын үед эмээгийн тавгийг засаад, ширээгээ чихэр боов, хундагаар дүүргээд, зурагтаар үндэсний телевизийн нэвтрүүлэгч нарын хоолойг сонсоод байжээх жаргал шүү. гал тогоонд аав дүү хоёр маань буузаа жигнээд, нагац ах нар ирж битүүлээд л, би гэрээ цэмцийлгээд воок үнэртээд сайхан гэж.

воок гэснээс хивснүүдээ шинэ юм шиг угаамаар байна аа. залхуу л их хүрч байна. дөхүүлж байгаад хөлсөө гартал угааж алдана аа.

энэ жилийн сар шинийн байр их онцлогтой. миний хүүгийн анхны цагаан сар. бид гурвын анхны цагаан сар. үндэсний хувцасаа өмсий гэсэн ч өмсөх хувцасгүй, захиалч оёулий гэхэд 280аад мянга болох гээд захиалж чадаагүй юм. харин тэгтэл эмээгийн чимоданаас ногоон торгон дан дээл олоод, тэрийгээ бүүр авчихсан. хүүд маань эмээ нь дээл хийж өгнө гэсэн. нөхөр маань аавын монгол цамцыг өмсөөд гурвуулаа айл хэсч өгнөө. хүүд маань өвөө эмээ нийлээд 10 гаруй байгаа бүгдтэй нь шинэ 1000 төгрөг байриулж золгуулдаг юмуу.  түрүү жил чадаагүй. харин энэ жил айл болсон юм чинь аав ээжээсээ тусдаа аав ээж, авга нагацынхаараа орно оо. хүүгийн маань анхны цагаан сар.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry361175Mon, 13 Feb 2012 12:51:42 ULATЧи бол эхийгээ иддэг аалзhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry358957
би энэ үгийг төрснөөс өөрцгүй гэж итгэж байсан дүү нартаа хэлмээр болоод байна.

хүн омогтой байж болно, ууртай байж болно.

заяад*

тэглээ гээд төрсөн эцэг эхтэйгээ зарц боол шиг, танихгүй хүмүүс найзууд найз залуутайгаа эелдэг харьцдаг охин хүн байх гэж.

дүү минь чи ийм зантай. би хэлсэн ч одоо яахав дээ, ээж өөрөө тэнэгтээд байгаа юм чинь гэж хариулдаг. ээж аав нь нэгэнт ийм муухай ааштай юм чинь би яахав гэдэг, загнуулаад доромжлуулаад л. гэсэн ч үр минь гээд л хошуу дэвсэнэ.

за тэр яахав. гэтэл 6 жил манайд амьдарчихаад уур нь хүрээд гараад явчихсан. бид ямар ч буруу зүйл хийгээгүй байхад. хувцасаа авах гэж ирээд хамаг юм онгичиж хаяад, эмээтэйгээ ч дуугарахгүй, надтай ч юм ярихгүй, хөөрхөн дүүгээ ч тэврэхгүй гараад явчихсан. хүн ийм байдаг аа. ахындаа амьдарч амьдарчаад  шөнө гадуур гаргаж шоудуулсангүй гээд уурлаад байгаан байх даа. гол нь зүв зүгээр байснаа огт ирэхгүй, дуугарахгүй үзэн ядаад байдаг.

дожгоод

гэтэл нэг өдөр том хүү нь ахархлаа гээд авга ахыгаа цус нөж гартал нь зодоод, бас болоогүй гэртээ ахиж ирэхгүй гээд хоёр дүүгээ дагуулаад нагацынх руугаа яваад өгчихсөн.

би айгаад байна. хүн, хөөрхөн жаахан дүү нар минь яагаад ийм амиа бодсон, аймшигтай хүмүүс болчихов оо. өөдөөс хараад орондоо унтаж байгаа хүү минь чи ийм болчих юм биш биз? би айгаад байна. хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? хайрлаад л байвал хүүхэл аяндаа сайн хүн болдог гэдэг. гэтэл ах эгчийн маань хайрлаж, энхрийлж, бусдаар үг хэлүүлэхгүй, өөрөө ч чанга дуугарахгүй өсгөсөн хүүхдүүд яах нь энэ вэ?

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry358957Tue, 7 Feb 2012 13:25:30 ULATЭмэгтэй хүний амьдрал хориод наснаас эхэлдэг гэнэhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry357730
яг одоо энэ ягаан хавтастай номны нэгдүгээр хэвлэлийг уншиж байна.

тэгээд 20оод настай солонгос бүсгүйчүүдийн талаар гайгүй мэдэж авлаа

бас би өөрийгөө хичээнгүй байх юм бол хэзээ нэгэн цагт биш ойрын хугацаанд шагнал нь ирнэ гэж итгэдэг гэнэн хонгор гэдгээ мэдлээ.

бас мөнгөний талаарх зөвлөгөөг нь дагъя гэж бодлоо

Номны энэ хэсэг блог руу маань орж ирдэг хүмүүст таалагдах болов уу, бас сургамжтай гэдэгт итгэлтэй байна.

номны 27 дугаар хуудсанд "Ядуу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ толгойд ядуу амьдрах программыг суулгаж өгдөг гэнэ. хэдийгээр эцэг эхээсээ ядуу зүдүү, азгүй амьдралыг уламжилж авсан байлаа ч хэзээ  л бол хэзээ энэхүү амьдралын азгүй тойргоос гарч болдог: эцэг эхээсээ өөрөөр, эсвэл тэднээс дээр амьдралаас амьдрахыг хүсч байвал тэдний аливаад хандах хандлага, сонголт зэргийг нь хөндлөнгийн хүний нүдээр харж, шударга хатуугаар шүүмжил, мөн дүгнэлт өг." ингэвэл тархинд маань сонголт хийх ямар програм суулгасан байгааг мэднэ. ингэвэл буруу чиг хандлагаас ангижрах эхлэлээ тавилаа гэсэн үг" гэжээ.

энэ номыг надад өгсөн your_angel.gblog.mn  блогчиндоо баярлалаа

уншсан бол та сэтгэгдэлээ бичээрэй.

http://mongolianchild.blog.gogo.mnhttp://mongolianchild.blog.gogo.mn/read/entry357730Fri, 3 Feb 2012 20:48:54 ULAT